Захиргааны нэхэмжлэлийн загвар

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

Огноо                                                                                                                             ...сум                                                            

           Нэхэмжлэгч:  сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

           Хариуцагч:   Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2-р баг, .......... сумын засаг Утас: 8832….

           Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий боловсролын сургуулийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай

      Нэхэмжлэлийн үндэслэл: ... Миний бие 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс Хэнтий аймгийн Баян-Овоо Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажлаа чин сэтгэлээсээ хийж, ямар нэг зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Засаг дарга А.Мөнхбайгаль нь надтай болон миний ажил албан тушаалтай хамааралгүй асуудлыг надад хамаатуулж, намчирхлаа, улс төржлөө гэх мэтээр өөрийн үзэмжээр дүгнэн хувийн үзэл бодлоо тулгах, үүгээр ч зогсохгүй өөрийн хүсэлтээр ажлаа өг, өөр ажлын байраар хангана гэх мэтээр шахалт дарамтыг байнга үзүүлснээр намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөн болно.  

        Ийнхүү намайг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/30 дугаар захирамжийн үндэслэх хэсэгтээ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66,1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.4 дэх заалт, Монгол улсын засгийн газрын 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийг үндэслэн тусгаж захирамжилжээ. Гэвч энэхүү хуулийн зүйл заалтууд нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд буюу байгууллагын дотоод хэм хэмжээ, дүрэм журамд заасан байхыг хөдөлмөрийн тухай хуульд хуульчилсан байдаг.

       Иймд хууль зүйн ямар үндэслэлгүй, хууль зөрчин гаргасан Норовлин сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/30 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Баян-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

 Бүрдүүлэх материал:

  1. Нэхэмжлэл – 2%
  2. Улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг тушаах
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Бусад баримт

Нэхэмжлэл гаргасан:………………………./Т.Өлзиймаа/

 

 

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                                                                                                                          ...сум                                                   

          Нэхэмжлэгч:  сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

          Хариуцагч:   Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2-р баг, .......... сумын засаг Утас: 8832….

          Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий боловсролын сургуулийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай

          Нэхэмжлэлийн үндэслэл: ...Миний Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01-р тогтоолоор Хэрлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгдөж батлагдсан газраас тус бүр 0.07 га газар эзэмших хүсэлтээ өгч Дархан сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/01 дугаар захирамжаар Дархан сумын 2-р багт 5-01, 6-01, 4-01 тоотод байрлах 0.07 га газрыг гэр орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэр гарч 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж гэрчилгээ авсан.

      Бид Газрын тухай хуулийн дагуу иргэний үүргээ биелүүлж газрын төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд тухайн газрын зориулалтыг өөрчилж газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй болно.

        Гэтэл Дархан сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/7 тоот захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/01 тоот захирамжийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, газар эзэмших эрх үүсээд 3 сар өнгөрч байхад газрын тухай хуулийн 40.1.1 дахь заалтын үндэслэн газар эзэмших эрх цуцалж байгаа нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

     Иймд Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/7 тоот захирамжийн холбогдох -9 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү

 Бүрдүүлэх материал:

         1. Нэхэмжлэл – 2%

         2 .Улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг тушаах

         3 .Иргэний үнэмлэхний хуулбар

         4. Газрын гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

         5. Бусад баримт

Нэхэмжлэл гаргасан:………………………./Т.Өлзиймаа/