Загварын нэр: Садан төрлийн холбоо тогтоолгох

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:

 

Нэхэмжлэгч: ................ овогт ..........................-ын ...........................

Хэнтий аймаг, ........................ сум, ...............баг, .................... тоот

Утас:хххххххх

 

Нэхэмжлэлийн шаардлага: Садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай.

 

Хэлмэгдэгч С нь Д.У-ийн эх болох Г.С нь төрсөн эцэг нь байгаа юм. Д.У-ийн ээж болох Г.С нь 1927 онд Хэнтий аймгийн Баян-Адрага суманд хэлмэгдэгч С.С, Б.Ү нарын том охин болж төрсөн. Тэд 6 хүүхэд төрүүлж, өсгөсөн бөгөөд одоо Д.У-гийн нагац эгч Г.А нь байгаа болно. Өвөг эцэг С.С нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын харъяат тайж байсан ба хөрөнгө мөнгөө хураалгаж, 1938-1939 оны үед улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчлагдаж байсныг Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож хэлмэгдсэнд тооцсон юм.

С.С нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан шоронд зодуур, нүдүүр тарчлаан зовоолтын дүнд бие муутай болж, суллагдан ирж гэртээ хэвтэрт байж байгаад удалгүй нас барсан. Өвөг эцэг С.С-ийг нас барсны дараа эмэг, эх  Баваасангийн Үржинханд нь Наваанцэрэнгийн Гомбо гэгчтэй гэр бүл болж, С тайжийн хүүхдүүд бүгд хойд эцэг Н.Г-оор овоглох болсон байна. Д.У-ийн ээж Г.С 2007 онд нас барсан.

Иймд Д.У намайг  хэлмэгдэгч С-ийн төрсөн охин нь болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэлд:/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу./

1.Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200 төгрөг/

4.Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэхийн хуулбар

/ нотариатаар гэрчлүүлсэн байх /

5.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх.

6.Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

7.Үндэсний төв архивын лавлагаа,

8.Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивийн хэлтсийн лавлагаа,

9.Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа,

10.Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа, /Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/    

 

 

 

 

 

                         Нэхэмжлэл гаргасан: ...................... / А.Б...../