ШАЛГАХ ХУГАЦАА ДУУССАН БОЛ ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО
2023-12-25 | 258Шүүхийн шийдвэрийн дугаар, огноо: 2023.11.09, № 2023/ДШМ/31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэр-хураангуй: дугаар 10
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Т.Эрдэнэ нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бусдыг хэл амаар доромжилж танхайрсан зөрчилд холбогджээ.
Цагдаагийн албан хаагч зөрчлийг шалгасан боловч хуульд заасан хугацаа дууссан бөгөөд хугацаа дууссанаас хойш түүнд шийтгэл оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Т.Эрдэнэд шийтгэл оногдуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” үндэслэл тогтоогвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох”-оор заасан тул давж заалдах шатны шүүх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ.
ТОЙМ БИЧСЭН:
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг