ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ, ЗӨВ ДАДАЛ ЗУРШИЛ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-01-30    |   408

Хэнтий аймгийн шүүхийн тамгын газраас 2024 онд хийгдэх сургалтын төлөвлөгөөний дагуу “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын” Мэдээлэл сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Ж.Баянсувд “Эрүүл зөв хооллолт, зөв дадал зуршил” сэдвээр сургалт хийлээ. Сургалтаар тэжээллэг хоол хүнс хэрэглэснээр хүнснээс үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлэх, биеийн жинг хянах, хүн амын хоол тэжээлийн судалгааг танилцуулан мэдээлэл өгч “Хэрлэн дом”  Хэрлэн дом өрхийн эмнэлэгээс даралт үзэж, элэгний B, C вирусны шинжилгээ, хелокобактерийн түргэвчилсэн оношлуураар оношлох үйлчилгээг үзүүллээ.

. . .