МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2024-11-05 | 161Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүхийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 160 дугаар “ЗАРЛИГ”-ийг танилцуулах үйл ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Ерөнхийлөгчийн зарлиг танилцуулах энэхүү үйл ажиллагаанд Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Хэнтий аймгийн Прокурорын газрын төлөөлөл болон тус шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчид оролцлоо.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шилжин томилогдсон О.Баатарсүх танд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
ХЭНТИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР