[ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ, НОРОВЛИН СУМАНД АЖИЛЛАВ]

2024-11-22    |   34

 

             Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдад 2024 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд ажиллалаа. Дадал, Норовлин сумдын иргэд олон нийт болон 2024-2025 онд тус сумаас Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг” сэдвээр, Хэнтий аймаг дахь шүүхүүдийн 2024 оны 03-р улирлын шүүн таслах ажиллагааны мэдээ, Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүргийн талаарх танилцуулга, мэдээллийг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Оюун-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг Эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа нар хүргэж гарын авлагаар хангаж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. Мөн Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Норовлин суманд иргэний хэргийн 2 хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж эрх үүргийг танилцуулж Дадал суманд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 гэрчийн мэдүүлэг авч түргэн шуурхай ажиллаж мэдээллээр хангаж ажилласан байна.

 

. . .