Иргэний ХХША явцад гаргах хүсэлтүүдийн загвар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох

баримт гаргуулах хүсэлт гаргах тухай

 

2023.04.25                                                                                                                                                                                             Хэрлэн сум

           Миний бие Б нь иргэн А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа билээ. Бидний дунд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу А-гийн ХААН банкны ....................... тоот дансанд байрны үнийг хэсэгчилэн төлөхдөө зарим үед түүний дүү В-гийн ........................... тоот данс руу мөнгөө шилжүүлж байсан.

              Шүүхэд гаргасан хариу тайлбартайгаа холбогдуулан А-гийн дүүгийн дансны хуулгыг гаргуулан авах гэтэл А нь “................дүү болох В-гээс дансны хуулга авах боломжгүй, утас нь сүлжээгүй газарт байгаа, хөдөө явсан...” гэж хэлээд гаргаж өгөхгүй байгаа тул мөнгөө төлж байсан талаарх өөрийн тайлбараа нотолж чадахгүйд хүрээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж хуульчилсан. Иймд дээрх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тул ХААН банкнаас ............ овогтой В-гийн ХААН банк дахь .................... тоот харилцах дансны 20... оны ... дугаар сараас 20... оны ... дугаар сарыг дуустал хугацааны хуулгыг гаргуулж, хэрэгт хавсаргаж өгнө үү.

Хүсэлт гаргасан: /........................................................./

/гарын үсэг, нэр, утас:/

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ :

2023 оны 02 дугаар сарын 05                                                                                                                                                             Хэрлэн сум

Нотлох баримт гаргуулж, шинжээч томилуулах тухай

 

            Нэхэмжлэгч /хариуцагч/ ........................... бидний амьдарч байгаа Хэрлэн сум, ....- р баг, ...-р хороолол, .... тоот .... м.кв ... өрөө байр ................................. нэр дээр байдаг бөгөөд байрны гэрчилгээ “.................банк”-нд барьцаанд байдаг.

          Хэрэгт тус байрны гэрчилгээний хуулбарыг /нотариатаар батлуулаагүй/ өгсөн. Өөрөө эх хувийг олж авах боломжгүй байгаа тул дээрх байрны Ү-............................ бүртгэлтэй гэрчилгээний No.......... дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний лавлагааг Хэнтий аймгийн /үл хөдлөх эд хөрөнгийн/ Улсын бүртгэлийн хэлтсээс аргуулж өгнө үү.

          Мөн дээрх байрны талаар хариуцагч /нэхэмжлэгч/ .......................... нь өөр өөр үнэлгээ хэлдэг /...................... төгрөг/ 3 өрөө байр одоогийн зах зээлийн ханшаар ................ төгрөгөөс буухгүй байгаа. Бидний хоорондох байрны үнэлгээ зөрүүтэй байгаа учраас .......-р баг дахь .... дугаар байрны .... тоотны ..... м.кв 3 өрөө байранд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилж өгнө үү.

Хүсэлт гаргасан:

Хариуцагч /нэхэмжлэгч/ .................

Он, сар, өдөр

 

 

 

 

 

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ

                                                                                                                                                                                                                                   2023 оны 02 дугаар сарын 05                                                                                                                                                              Хэрлэн сум

Хүүхдийн асрамж тогтоолгохтой холбоотой

шинжээч томилуулах тухай

              ................................ нэхэмжлэлтэй, хариуцагч ...................................-д холбогдох гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт бидний хүүхдүүдийн асрамжийн асуудал маргаантай байгаа тул хүүхдүүд амьдрах орчин, тав тух, сурах боломж, сурч байгаа сургуулийн орчин, хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл, эцэг эхийн тогтвор суурьшилтай ажлын байрны талаар сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагч нарыг оролцуулсан шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн .................... хаягт оршин суудаг, нэхэмжлэгч ........................... тоот хаягт оршин суудаг.

 

Хүсэлт гаргасан:

Нэхэмжлэгч /Хариуцагч/ ...............

Он, сар, өдөр

ЗАГВАР