ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТ-ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
2019-10-28 | 201Хэнтий аймгийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хуулийн байгууллагуудын спорт өдөрлөг”-ийг аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар зөвлөл жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай юм.
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Шүүхийн Шинжилгээний алба, ГХУСАЗСЗ гэсэн байгууллагуудын 6 багийн 70 гаруй тамирчид Холимог гар бөмбөг, Теннис, Шатар гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Шатрын эмэгтэй төрөлд: шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ 1 дүгээр байр, Ширээний теннисийн эмэгтэй төрөлд: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Сүхгомбо 2 дугаар байр, эрэгтэй төрөлд: зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Дарханбаатар 3 дугаар байрыг тус тус эзэлж, нийт багийн дүнгээр тус шүүх 3 дугаар байрыг эзэлсэн амжилт үзүүллээ.