НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ

2019-11-07    |   211

Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдны дагуу “Нээлттэй шүүх өдөрлөг” арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэрлэн суманд байрлах “Эвт” худалдааны төвд зохион байгууллаа.

 

Уг өдөрлөгөөр Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн хэргийн статистик мэдээ, “Шүүх ба олон нийт хөтөлбөр”, мөн шүүхийн иргэдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг танилцуулж, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч иргэдийн сонирхсон асуултад мэдээлэл өгч ажиллав.

 

Өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор 250 гаруй иргэнд мэдээлэл өгч, 150 иргэнээс “Иргэдийн шүүхэд итгэх итгэл”-ийн талаар санал асуулга авсан бөгөөд саналын дүнд нэгдсэн мониторинг хийх юм.

 

. . .