НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАВ.

2019-11-12    |   192

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  эвлэрүүлэн зуучлах хэсэг нь Хэнтий аймгийн Батноров сумын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас гаргасан 15 иргэдэд холбогдох өргөдлийг хүлээн авч тухайн нутаг дэвсгэрт очиж үйлчилгээ үзүүлж маргааныг шийдвэрлэн ажиллав.

Тухайн сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчид сонгогдсон 7 иргэнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулж, тухайн суманд байрлах шүүхийн мэдээллийн самбарыг шинэчилж, иргэдийн сонирхсон асуудалд хариулж, холбогдох гарын авлага, мэдээллээр иргэдийг хангаж ажиллалаа.

 

. . .