ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ХЭСГЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2019-11-28 | 229Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэг нь Хэнтий Ус ХХК, Хэнтий аймгийн Сууц өмчлөгчдийн холбоо, Хэрлэн сумын багуудын нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарт “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдэвт сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион явууллаа.
Сургалтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, өргөдөл гаргахад анхаарах асуудал, эвлэрүүлэн зуучлахаар шийдвэрлэсэн маргааны тоон мэдээг 2017-2019 оны 10 дугаар сарын байдлаар танилцуулж, сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.
. . .