ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2020-12-31    |   232

 

            1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

            2020 онд тус шүүх нь шинээр нийт 22 нэхэмжлэл хүлээн авч, 5 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 1 нэхэмжлэлийг буцаасан ба 16 нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, өмнөх оны үлдэгдэл 5 хэрэг, тусгаарласан 1 хэрэг, давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан 1 хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хэлэлцүүлэх 1, /өөр шүүхэд шилжүүлсэн хэрэг-2, нэгтгэсэн хэрэг-2/ нийт шийдвэрлэвэл зохих 20 хэргээс, 18 хэргийг шийдвэрлэж, оны эцэст 2 хэргийн үлдэгдэлтэй гарлаа.

            Өмнөх онтой харьцуулахад, шийдвэрлэвэл зохих хэргийн тоо 2-оор буюу 10% хувиар, шийдвэрлэсэн хэрэг 5-аар буюу 28% хувиар өссөн ба үлдэгдэл хэрэг 3-оор буурсан байна.

           

 

            Шийдвэрлэсэн 18 хэргийн 6 буюу 30 хувь нь иргэний, 8 буюу 40 хувь нь хуулийн этгээдийн, 6 буюу 20 хувь нь захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэл байв.

 

 

       Хянан шийдвэрлэсэн 18 хэргийн 11-ийг хялбаршуулсан журмаар, 7-ийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 15 хэргийг шүүгч дангаар, 3 хэргийг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэжээ.

       Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 7 хэргээс, 1 хэрэг буюу 14 хувьд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, 2 хэрэг буюу 29 хувьд нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон, 4 хэрэг буюу 57 хувьд нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

     

       Шийдвэрлэсэн захиргааны хэргийг маргааны төрлөөр авч үзвэл, газрын маргаан 4, төрийн албаны маргаан 3, ашигт малтмал, тендерийн маргаан тус бүр 2, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 1, төрийн хяналт шалгалтын маргаан 6 тус тус эзэлж байна.

     

          Шийдвэрлэсэн хэргийг захиргааны байгууллага, албан тушаалтны төрлөөр авч үзвэл /хамтран хариуцагч давхардсан тоогоор/, аймгийн Засаг даргад холбогдох хэрэг  1 буюу  6 хувь, сумын Засаг даргад холбогдох хэрэг 6 буюу 33 хувь, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэрэг 4 хэрэг буюу 22 хувь, хяналтын байгууллага, хянан шалгагч, байцаагчид холбогдох хэрэг 6 буюу 33 хувь, Төрийн ба холимог өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт холбогдох хэрэг 1 буюу 6 хувийг тус тус эзэлж байна.

 

             

 

 

. . .