ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
2020-12-31 | 205Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны бүтэн жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 19 хэрэгт нэмж 245 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 264 эрүүгийн хэргээс 23 хэргийг прокурорт буцааж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 219 хэргийг шийдвэрлэж, 21 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны бүтэн жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 42 хэргээр буюу 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2020 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг 6, үүнээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 2, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 7, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 2, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт 11, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 96 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 7, үүнээс бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн 4, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 1, залилах гэмт хэрэг 3, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэрэг 4, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг1, мал хулгайлах гэмт хэрэг 23, хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох 1, хууль бусаар мод бэлтгэх 6, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 11 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.
Ял шийтгүүлсэн 217 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл 18-21 насны 12 хүн, 22-29 насны 37 хүн, 30-34 насны 48 хүн, 35-аас дээш насны 121 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 217 хүний 74 хүнийг хорих ялаар, 104 хүнийг торгуулийн ялаар, 32 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 35 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 5 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 85.630.000 төгрөг байна.
Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 227 эрүүгийн хэргийн улмаас 227 эрэгтэй, 81 эмэгтэй, насанд хүрээгүй хүүхэд 5, 7 хүн нас барсан бөгөөд 100 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,19 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 19 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 985799450 төгрөг байна.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 144 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2020 онд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 17 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 17 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 5 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, 22 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 87 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэрэг
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 557 хэргийг хүлээн авч, 557 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 157, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 292, хулгайлах зөрчил гаргасан 22, бусад зөрчил гаргасан 86 байна. Үүнийг өмнөх онд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 21 зөрчлийн хэргээр буюу 6,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.