ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР СОНГОГДСОН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРТ ШҮҮХИЙН ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ.
2021-03-02 | 237Монгол Улсын Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулаад Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарт шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн морин цагт Хэнтий аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Дэнсмаа, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Г.Баясгалан, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзориг, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Марина нар олонхийн санал авч сонгогдлоо. Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгч нарт шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.