ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2021-03-05 | 220Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухай орон нутгийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас санамсаргүй сонголтын аргаар сонгодог бөгөөд 2021 онд Хэнтий аймаг анхан шатны шүүхүүдийн шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэргийн шүүх хуралдаанд оролцох нийт 284 шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгогдсон байна.
Жилд дунджаар 30 гаруй иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцдог бөгөөд 2021 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох иргэдэд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, эрх үүрэг, хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаарх сургалтыг шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюун-Эрдэнэ явуулж, холбогдох гарын авлага, Шүүхийн Тамгын газрын даргаас шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт хандааж илгээсэн ил захидал гардуулан өглөө.