ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС БОДЛОГЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-05-21 | 220"Иргэний эрх зүйн бодлого бодох, хууль хэрэглэх" уралдааныг зохион байгуулав.
Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дадлыг бий болгох зорилгоор шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнуудын дунд “Иргэний эрх зүйн бодлого бодох, хууль хэрэглэх” уралдааныг Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс санаачлан зохион байгуулав.
Уг уралдаанд шүүхийн захиргааны ажилтнууд идэвхитэй оролцож 1 дүгээр байранд Эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа, 2 дугаар байранд шүүгчийн туслах Э.Эрдэнэсүрэн нар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Амжилттай оролцсон шүүхийн захиргааны ажилтнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсье.
. . .