ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМГИЙН ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА

2022-04-15    |   224

 

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож уулзалт хийлээ.

              Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг  танилцуулсан бөгөөд удирдамжид заасны дагуу Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн тамгын газрын дарга нар өөрийн шүүхийн талаарх товч танилцуулгыг хүргэлээ.

Уг уулзалтаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож холбогдох тайлбар мэдээлэл өгч ажиллалаа.

Хэнтий аймгийн шүүх нь Монгол Улсын Засгийн газрын 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот 71 хошуунд анхан шатны шүүхүүдийг байгуулах шийдвэр гарснаар анхны 7 шүүхийн нэг болох Хан Хэнтий уулын аймгийн шүүх байгуулагдаж байсан түүхтэй.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 3 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2 шүүгч, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3 шүүгч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 шүүгч тус тус ажиллаж байна.

 

 

 

 

. . .