ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ДУНД “ҮЗҮҮЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААН” ХИЙХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-05    |   198

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилчдын дунд “Үзүүлэх шүүх хуралдаан” хийх уралдааныг зохион байгууллаа. Уг уралдаан нь шүүхийн захиргааны ажилчдын багаар ажиллах, хууль хэрэглэх ур чадварыг сайржуулах, шүүх хуралдааны процесс ажиллагаатай танилцах, шүүх хуралдаан удирдах, зохион байгуулах, хуралдааны оролцогч болж шүүх хуралдаанд оролцох мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх зорилготой юм. Уралдаанд З.Баярмаа даргалагчтай баг Тэргүүн байр эзэллээ.

 

 

 

. . .