СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-09-16    |   202

УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

            Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Азийн сангаас хамтран “Уул уурхайн салбар дахь зарим гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг  Хэнтий аймгийн Чингис хотод 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

            Уг сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар хамрагдаж, “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед анхаарах зүйл”, “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн түгээмэл хэрэглэдэг арга, тактик, улсын яллагчийн хариу няцаалт, шинжээчийн дүгнэлт”, “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

. . .