“НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” АЯНЫ ТУГИЙГ АЯЛУУЛЛАА.

2022-10-05    |   230

 Хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй аймаг болох зорилгоор Хэнтий аймаг 2022 оныг Хүүхэд хөгжил-Хүүхэд хөгжил-хамгааллын жил болгон зарласан. Хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжилд оролцоог дэмжих зорилгоор “Нэгдүгээр хүүхэд” аяны тугийг Хэнтий аймгийн төрийн болон аж ахуйн нэгжүүдээр аялуулж байна. Аяны тугийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангиас хүлээн авч Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газарт 14 хоногийн хугацаатай аялах юм. Уг аяны хүрээнд шүүхийн тамгын газраас байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”, шүүхийн залуучуудын зөвлөлтэй хамтран төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлээд байна. Төлөвлөгөөний дагуу интернет болон цахим технологийн эрин үед хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдэж байна. Гэвч нөгөө талаас интернет болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал нэмэгдэж байгаа билээ. Иймд өсвөр үеийн хүүхдүүдийн цахим хэрэглээ болон соёлын түвшин, мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг дадал болгох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 6-7 дугаар ангийн хүүхдүүдэд “Цахим орчин ба хүүхэд” сэдэвт сургалтыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа, шүүгчийн туслах Б.Алтансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар зохион байгууллаа. Сургалтанд 120 орчим сурагчид хамрагдаж цахим хэрэглээ, соёлын талаарх мэдлэгийг тэлсэн үр дүнтэй сургалт боллоо.

                                                                     

. . .