СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-10-20 | 241Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын Залуучуудын зөвлөлөөс санаачлан шүүгч, ажилтнуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл мэнд болон бие бялдарын өв тэгш байдлыг хангах, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор гар бөмбөг, сагсан бөмбөг, дардас 3 төрөлт тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 19-20 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд нийлбэр оноогоор Д.Ганзориг ахлагчтай 1 дүгээр баг тэргүүн байр, Э.Лхагватөмөр ахлагчтай 2 дугаар баг дэд байранд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан юм.
Тэмцээнд идэвхитэй хамрагдсан нийт шүүгч, ажилтнуудадаа цаашдын ажилд нь амжилт хүсье.
. . .