ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022-12-19    |   75

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслахын албан тушаалын тусгай шалгалтад тэнцэж, томилогдсон Цогтбаатарын Сарангоо, Батсайханы Түвшинжаргал нар тус арга хэмжээнд цахимаар оролцон Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюун-Эрдэнэ, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, тангараг өргөсөн албан хаагчдад халуун баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

. . .