ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР "ЗҮҮН БҮСИЙН" ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2023-03-30 | 222Цагдаагийн ерөнхий газраас зүүн бүсийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх, Хэнтий аймгийн Прокурорын газар, Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Дорнод, Сүхбаатар аймгийн Цагдаа, Шүүх, Прокурорын газруудын мөрдөгч нар, шүүгч нар, прокурорууд тус тус оролцов. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа "Мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд" сэдвээр мэдээлэл хийлээ. Бүсчилсэн зөвлөгөөнөөс дэвшүүлсэн цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал, дүгнэлтийг ЗӨВЛӨМЖ байдлаар гарган тухайн байгууллагуудад хүргүүлэх юм.