ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-05-11 | 204Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа Тэмүүжин цогцолбор сургуулийн долдугаар ангийн сурагчдад “Хүний эрх хүүхдийн эрхээс” сэдэвт сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Сургалтаар хүүхдийн эрхийн талаар болон үүрэг хариуцлага, үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарын талаар тайлбарлаж харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.
. . .