ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ГАР БӨМБӨГИЙН ТЭНЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-06-15    |   213

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг угтан Хэнтий аймаг дахь хууль хүчний байгууллагуудын ажилтнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, биеийн тамир спортоор хичээллэх сонирхлыг төрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэнд, ажлын эрч хүч, хамт олонч хандлага сэтгэхүйг хөгжүүлэх, нөхөрсөг байдлыг бэхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Гар бөмбөгийн тэмцээнд Хэнтий аймгийн шүүх, прокурорын газар, Хэнтий цагдаагийн газар, Хэнтий аймгийн тагнуулын газар, Шүүх шинжилгээний газрууд оролцож Хэнтий аймгийн цагдаагийн газрын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тус тус тэргүүн байр эзэллээ.

. . .