МӨРӨН СУМЫН ИРГЭД БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-09-21 | 209Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл ажлын хүрээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүсэлт тавьсны дагуу Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Ууганбаяр, эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа, шүүгчийн туслах Э.Түвшинжаргал, Т.Ариун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Мөрөн суманд ажиллаа.
Шүүгчийн туслах Э.Түвшинжаргал “Малын хулгай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар” Эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлог” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, иргэдтэй харилцан ярилцаж мөн шүүхэд өргөдөл гомдол нэхэмжлэл хэрхэн гаргах талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж, гарын авлагаар хангаж ажиллав.