Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна
2024-09-19 | 118
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулагддаг “ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” ээлжит сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Энэхүү сургалт нь танхим болон анхан шатны шүүхэд дадлага ажил хийх хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд сургалтыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нар удирдан явуулж, амжилттай төгсөгчдөд гэрчилгээ олгоно.
Та уг сургалтад хамрагдсанаар шүүхийн захиргааны байгууллагад ажиллахад давуу тал болно.
Сургалтын зорилго:
- Шүүх эрх мэдэл, шүүхийн захиргааны онцлог, мөн чанар, хөгжил төлөвшлийн тухай мэдлэгийг нь дээшлүүлэх;
- Шүүн таслах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэх;
- Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, ажлын байран дахь эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх;
- Шүүхийн захиргааны шинэ боловсон хүчнийг бэлтгэх;
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадварыг олгох;
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн байх;
- Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн байх;
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2. Сургууль төгссөн дипломын хуулбар; /Нотариатаар баталгаажуулах/
3. Төрийн албан хаагчийн анкет;
4. Төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн талаарх баримт;
Бүртгэл:
Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 205 тоот танхимд хүлээн авч бүртгэнэ.
Сургалтад оролцогчдын тоо хязгаартай. Энэ удаагийн сургалтад нийт 50 суралцагч бүртгэнэ.
Жич: Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88001700 дугаарын утсаар холбогдож авна уу.
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР