ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА
2019-04-04 | 229Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ?
Зуучлал: /mediatio-медиаци зуучлал гэсэн латин гаралтай үг/ нь бие даасан зуучлагчаас маргалдагч талуудын хооронд шууд хэлэлцээр хийлгэх замаар тэдний асуудлыг шийдвэрлэж байгаа үйл явц юм. Өөрөөр хэлвэл талуудын хүсэл зоргийн үндсэн дээр асуудлыг ойлгож томъёолох, дараа нь маргалдагч талууд хүлээж авахуйц шийвдэрийг хайж шийдэлд хүрэх арга зам юм.
Үүнээс үзэхэд: Зуучлалын гол онцлог нь болсон үйл явдлыг тайлбарлахад биш маргалдагч талуудын санал бодлын мөн чанарыг үндэслэн тэдний шаардлага, бодит байдлыг тодорхойлж, талуудын ашиг сонирхол огтлолцох боломжит гаргалгаа хийж хуульд нийцсэн гэрээ хийхэд нь тусалж буй үйл явц гэж болох юм. Уулзалтын албан ёсны хэлцлийн үр дүнд хэлцэл хийгч талуудын дунд хууль зүйн дагавар бүхий гэрээ байгуулагддаг.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар дараах маргааныг шийдвэрлэнэ.
- Иргэний эрх зүйн маргаан
- Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан
- Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр хуульчилсан байгаа.
- Иргэний эрх зүйн маргаан гэдэгт иргэд хоорондын зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээнээс үүссэн маргаан, хөршийн маргаан гэх мэт маргаанууд орно.
- Хөдөлмөрийн гарцаарчилсан маргаан гэдэг нь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргааныг хэлж байгаа юм. Үүнд: цалин хөлсний маргаан, ажлаас үндэслэлгүй халагдах гэх мэт.
- Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг заавал хэрэглэнэ. Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтанд байдаг бол, мөн гэр бүлийн зөрчил нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэнэ. Шууд шүүхэд хандах боломжтой юм.
Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд тухайн иргэн эвлэрүүлэн зуучлагчид хандах уу эсхүл шүүхэд хандах уу гэдгээ өөрөө сонгох эрхтэй байдаг.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу болон онцлог тал нь юу вэ?
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн ажиллагаатай харьцуулахад нэлээд хялбар, олон давуу талтай.
- Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 60 хоногийн хугацаатай байдаг бол Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 30 хоног, талуудын хүсэлтээр нэг удаа сунгаж болно.
- Нууцыг чандлан хадгална.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хаалттай явагдана, эсхүл талуудын тохиролцсон бусад газар явуулж болно.
- Маргааны шийдлийг эвийн байдлаар талуудын хоорондын харилцан ярилцсанаар шийдэх боломжтой. Ямар нэгэн нотлох баримт шаарддаггүй. Нэг ёсондоо талууд маргаанаа өөрсдөө хуулийн хүрээнд харилцан ярилцаж эвийн журмаар шийдвэрлэж байна гэсэн үг юм.
- Зардал хэмнэнэ. Улсын тэмдэгтийн хураамж харьцангуй бага төлнө. 1060000 төгрөг хүртэл нэхэмжилж байгаа үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлдөг бол, 1060000 төгрөгөөс дээш хэдэн ч төгрөг нэхэмжилсэн 30000 төгрөг төлдөг учраас зардлыг хэмнэдэг юм.
- Шүүхийн шийдвэртэй адил хүчин төгөлдөр болгох боломжтой. Талууд эвлэрүүлэн зуучлахад хандсанаар эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулснаар үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй болдог.
Онцлог тал гэвэл гэр бүлийн маргаан дээр мэргэжлийн гэр бүл судлаач, сэтгэл зүйч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах боломжтой байдаг.
Өргөдөл хүлээн авсан эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны аль ч үед дараах үндэслэлээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахаас татгалзах эрхтэй. Үүнд:
- Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол,
- Харъяалал зөрчсөн бол,
- Өргөдөл гаргагч, эсхүл уригдах тал нь эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон бол,
- Өргөдөл гаргагч, эсхүл уригдах тал нь эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон бол,
- Өргөдөл гаргагчийн тодорхойлсон уригдах тал нь дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон бол татгалзана.
Дээрх үндэслэлээр өргөдлийг буцаасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагчид буцаан олгоно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
2013 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 10 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралт
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан
шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргах нь:
20…он….сар….өдөр Хэрлэн сум
1. Өргөдөл гаргагч: …….................аймаг/нийслэл ……......... сум/дүүрэг …..... баг/хороо …............ хороолол,............................байр/гудамж, ................. тоотод оршин суух .............................регистрийн дугаартай /ургийн овог/......................................эцэг, эхийн нэр/...................................../өөрийн нэр/.................................. утасны дугаар........................., ажилладаг байгууллага..................................................................................
2.Эвлэрэлд урьж байгаа тал: ..….................аймаг /нийслэл ..…........... сум/дүүрэг …............. баг/хороо ................. хороолол .…........................ байр/гудамж ….................. тоотод оршин суух ......................... регистрийн дугаартай, /ургийн овог/ ................................... /эцэг,эхийн нэр/................................./өөрийн нэр/.................................. утасны дугаар .............................. ажилладаг байгууллага.............................................................................................................................
Маргааны агуулга:
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................Маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү өргөдлийг гаргаж байна.
Өргөдөлд бүгд .... хуудас баримт хавсаргав.
Өргөдөл гаргагч /…………………...............…/