Хууль эрх зүйн үйлчилгээг сумдад хүргэн ажиллалаа.

2019-04-19    |   210

Иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөх, шүүхийн харьяалал, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар тайлбарлах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулах зорилгоор дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Дарханбаатар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Одцэцэг нар Бэрх тосгон, Батноров, Дадал, Норовлин, Баян-Овоо сумдад, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн туслах А.Энхсаран нар Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумд болон Гурванбаян тосгонд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан, шүүгчийн туслах Э.Лхагватөмөр нар нь Баянхутаг суманд тус тус ажиллав.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан сумдад ажиллахаар төлөвлөснийхээ дагуу, дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахдаа сум орон нутгийн иргэдэд захиргааны хэргийн шүүхийн үүсэл хөгжил, зорилго, үйл ажиллагааны онцлогийн талаар болон өөрийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны статистик мэдээг сүүлийн 3 жилийн байдлаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

 

. . .