Анхан шатны шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн мэдээ
2019-08-30 | 193Хэнтий аймаг дахь анхан шатны шүүхүүдийн 8-р сарын хэргийн
хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл
Хэнтий аймаг дахь Иргэн, эрүү, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний 8-р сарын мэдээг нэгтгэн хүргэж байна.
- Хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл:
2019.08.01-2019.08.30-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхүүд нийт 123 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсанаас эрүүгийн 26 хэрэг, иргэний 95 нэхэмжлэл, захиргааны 2 нэхэмжлэлүүдийг тус тус хүлээн авсан байна.
2. Хянан шийдвэрлэсэн хэргийн тоо:
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хувьд: 14 хэргийн үлдэгдэл дээр 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нэмж 95 нэхэмжлэл хүлээн авсан байна.
2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүх нь дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Үүнд: Шийдвэрлэсэн хэрэг 52 байна. Үүнээс шүүх хуралдаанаар 25 хэрэг, хялбаршуулсан журмаар 27 хэрэг шийдвэрлэсэн.
- Түдгэлзүүлсэн- 2 хэрэг
- Сэргээсэн- 10 хэрэг
- Хэрэгсэхгүй болгосон- 2 хэрэг
- Нэхэмжлэлийг буцаасан- 3 хэрэг
- Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан - 4 нэхэмжлэл
- Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан- 1 хэрэг
Одоогийн байдлаар тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 94 иргэний хэрэг, иргэний хэрэг үүсгэх 11 нэхэмжлэл байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хувьд: Тус сард 26 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна.
2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүх нь дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Үүнд: Прокурорт буцаасан: 1 хэрэг
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: 7 хэрэг
Шийдвэрлэсэн: 18 хэрэг
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд:
Тус сард 2 хэрэг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, захиргааны хэргийн 2 нэхэмжлэл хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэн ажиллаж байна.