Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шилжин томилогдсон Г.Болормаад зарлиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
2021-02-24 | 204Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зарлигаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шилжин томилогдсон Г.Болормаад зарлиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Мөн ёслолын ажиллагааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан, ахмад шүүгч Д.Цэрэндолгор, Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина нарт шагналыг гардуулан өгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэлээ.
. . .