ХУРДАН, ХЯЛБАР ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ КИОСК ТӨХӨӨРӨМЖИЙГ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЭВ

2024-04-19    |   262

Хэнтий аймгийн шүүхийн байранд “ГЭРЭГЭ КИОСК” төхөөрөмжийг Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөс шийдвэрлүүлж шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Иргэн хуулийн этгээдээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн архивын үйлчилгээний төлбөр, торгуулийн төлбөр болон төрийн үйлчилгээг уг төхөөрөмжөөр төлөх боломжтой юм. Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын ажилтнууд, Хэнтий аймгийн Прокурорын газар, Хэнтий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих анги, Хэнтий аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын удирдлагууд оролцлоо. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд, олон нийт хурдан шуурхай шүүхээр үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

. . .